Нягтлан

Банкны хуулга оруулах

Банкнаас татсан хуулгаа Нягтлан программд оруулж, гүйлгээ бүрийг бүртгэлд оруулах заавар.

Программ банктай шууд холбогдохгүй: та файлаа өөрөө оруулна. Гүйлгээ таныг баталсны дараа л бүртгэлд орно.

Алхам алхмаар

  1. Банкнаас хуулгаа татаж авна

    Интернэт банк эсвэл аппаасаа сарын хуулгаа Excel (xls, xlsx) эсвэл CSV файлаар татаж авна.

  2. Программд оруулна

    Компанийнхаа «Импорт» хуудсанд файлаа чирж оруулна. Хуулга бүр эхний болон эцсийн үлдэгдлээрээ шалгагдана: мөр дутуу, давхар бол программ хэлнэ.

  3. Орсон, гарсан мөнгийг шалгана

    Мөнгө орсон, гарсан чиглэл зөв уншигдсан эсэхийг нэг харж баталгаажуулна.

  4. Программ ангилж санал болгоно

    Мөр бүрт данс, харилцагчийг санал болгоно. Өмнө нь баталсан гүйлгээ, таны дүрмээс суралцаж, санал бүр хэр итгэлтэйг харуулна.

  5. Хянаж батална

    Саналыг шалгаж, засах шаардлагатайг засна. Баталсан мөрүүд бүртгэлд орж, тайланд тусна. Давтагддаг гүйлгээнд дүрэм үүсгэвэл дараагийн удаа шууд ангилна.

Ямар банкны хуулга?

Хаан банкны Excel хуулгыг шууд танина. Бусад банкны (Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хас, Төрийн банк гэх мэт) хуулгад нэг удаа багана тааруулна: огноо, гүйлгээний утга, орсон, гарсан дүн. Дараагийн удаа программ санана. Файл 10 MB хүртэл.

Хэн оруулах вэ?

Компанийн эзэмшигч өөрөө, эсвэл таны урьсан нягтлан. Нягтлан олон компанийн хуулгыг нэг дороос оруулж, ангилна.

Мэдээлэл хэр найдвартай вэ?

Хуулга зөвхөн тухайн компанид харагдана: зөвхөн та болон таны урьсан хүмүүс харна. Ангилалд ашигладаг хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгчдийг Нууцлалын бодлогод нэрлэсэн.

Компанийнхаа татварыг программаар хяна

Нягтлан программ таны компанийн тайлан, төлбөрийн хугацааг сануулж, төлөх дүнг бүртгэлээс тань тооцоолно. Гэрээт нягтлан олон компанийнхаа ажлыг нэг дороос хийнэ.

Үнэгүй эхлэх

Карт шаардлагагүй.