Яагаад Нягтлан
Компанийн бүртгэл бол нууц мэдээлэл. Бид үүнийг хэрхэн хамгаалдаг, таны мэдээлэл хэний мэдэлд байдаг, бид хэн бэ гэдгийг энд товч бичлээ.
Аюулгүй байдал
Шифрлэгдсэн холболт
Хөтөч, сервер хоёрын хоорондох бүх холболт HTTPS-ээр шифрлэгдсэн. Файлыг шифрлэж хадгалах ба татах холбоос 5 минут хүчинтэй.
Эрхээр нь харуулна
Эзэмшигч, Нягтлан, Хянагч, Үзэгч гэсэн эрхтэй. Хүн бүр зөвхөн урьсан компанийнхаа бүртгэлийг харна. Компанийн мэдээллийг мэдээллийн сангийн түвшинд тусгаарласан.
Хоёр шатлалт баталгаажуулалт
Нууц үгээс гадна утасны программаар үүсгэсэн кодоор нэвтрэхийг асааж болно.
Өөрчлөлт бүр бүртгэлтэй
Хэн, хэзээ, юу өөрчилснийг бүртгэнэ. Дэвтэрт бичигдсэн бичилтийг устгахгүй, зөвхөн буцаалтаар залруулна.
Сервер Сингапурт
Программ, мэдээллийн сан, файлын сан Railway компанийн Сингапур дахь серверт байрладаг.
Нөөц хуулбар
Мэдээллийн сангийн нөөц хуулбарыг шифрлэж хадгална. Хадгалах хугацаа дуусахад устгана.
Таны мэдээлэл таных
Тайлан, бүртгэлээ Excel, PDF хэлбэрээр хүссэн үедээ татаж авна.
Захиалга дууссан ч компанийн бүртгэл устахгүй: хуулийн хадгалах хугацаанд зөвхөн унших горимд хадгалагдана.
Хэрэглэгчийн бүртгэлээ өөрөө устгах боломжтой.
Үйлчилгээг зогсоох бол 90-ээс доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, мэдээллээ татаж авах боломж олгоно.
Excel, гэрээт нягтлантай харьцуулбал
Нягтлан программ нягтланг орлохгүй. Таны нягтлан, та хоёрыг нэг бүртгэл дээр хамтран ажиллуулна.
| Юу | Excel | Зөвхөн гэрээт нягтлан | Нягтлан программ |
|---|---|---|---|
| Татварын хугацаа | Өөрөө санаж, хуанли хөтөлнө | Нягтлан тань сануулна | Программ компанийн тань хугацааг урьдчилж сануулна |
| Банкны хуулга | Мөр бүрийг гараар хуулна | Хуулгаа нягтландаа илгээнэ | Хуулгаа оруулахад гүйлгээг ангилж санал болгоно, хүн хянаж батална |
| Санхүүгийн тайлан | Загвараа өөрөө бэлтгэнэ | Нягтлан тань гаргана | СТ-1, СТ-2, СТ-3, СТ-4 бүртгэлээс гарна |
| Эзэмшигч, нягтлан хамтран | Файлаа имэйлээр солилцоно | Сард нэг удаа тайлан авна | Нэг бүртгэлийг хоёулаа нэг дор харна, асуулт, баримтаа хүсэлтээр солилцоно |
| Өөрчлөлтийн түүх | Хэн юу өөрчилснийг мэдэхэд хэцүү | Нягтлангийн системээс хамаарна | Хэн, хэзээ, юу өөрчилсөн нь бүртгэлтэй |
| Үнэ | Үнэгүй, гэхдээ таны цаг | Сарын хөлс | Үнэ нь ил, карт шаардлагагүй туршилттай |
Excel үнэгүй, уян хатан. Гэрээт нягтлан туршлагатай. Нягтлан программ энэ хоёрыг хольж, тоо, хугацааг нэг дор харуулна.
Бид хэн бэ
Нягтлан программыг Монголд бүртгэлтэй компани ажиллуулдаг. Асуулт, санал байвал бидэнд бичээрэй.
- Компани
- Хай Коммерс ХХК
- Улсын бүртгэлийн дугаар (РД)
- 7180697
- Имэйл
- info@nygtlan.mn
Компанийнхаа татварыг программаар хяна
Нягтлан программ таны компанийн тайлан, төлбөрийн хугацааг сануулж, төлөх дүнг бүртгэлээс тань тооцоолно. Гэрээт нягтлан олон компанийнхаа ажлыг нэг дороос хийнэ.
Карт шаардлагагүй.